СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-18

LIVE: Т.Доржханд: УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг тусад нь явуулах болсноор тэрбум төгрөгийн зардал гарна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулийг УИХ-ын сонгуулийн 28-р тойргийн нөхөн сонгуультай хамтатган зохион байгуулах байсан ч УИХ-ын чуулганы хуралдаанаар тус тусад зохион байгуулах шийдвэрт хүрлээ. Уг асуудал дээр УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: СХД-ийн 28-р тойргийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуулиас тусад нь хийхээр болж байна. Өмнөх шийдвэрээсээ буцаж байна. Бид яагаад заавал эрх баригч намын шийдвэрээр явах ёстой юм бэ. . Хэн хариуцлага хүлээх вэ. Энэ их мөнгийг хаанаас гаргах вэ. ХҮН бол энэ хоёр сонгуулийг хамтад нь хийх ёстой гэдэг байр суурин дээрээ байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай нэг намыг оруулахгүй гэх нөхцөл үүсч байна. МАХН МАН-тай нэгдэж байна. . Өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс нэр дэвших боломжгүй гэж л хандсанаас биш одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхгүй гэж нэр заагаагүй. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХЦ дээр хоёр ч удаа очиж нөлөөлөх гэж оролдож байна.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 14 хоногт үргэлжлэх нь нэр дэвшигчдэд тэгш боломж олгохгүй гэж үзэж байна. Эрх мэдэлтэй, олонд танигдсан, догширсон хүмүүс нь сонгох нөхцөлийг бүрдүүлж байна.

Өнөөгийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах боломжтой гэж зарим хуульчид ярьж байна. Танай нам ямар байр суурьтай байна?

Одоогийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хоёр жилээр сунгах боломжгүй гэж бид үзэж байна. Дарга нар өөрсдөдөө зориулж хуулиа засаад байвал бид сонгуулиар яах юм бэ.

ХҮН УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг элсүүлж нэр дэвшүүлэх үү?

Бид заавал намын гишүүн хүнийг дэвшүүлэхгүй. .

ХҮН-ын хуульч Д.Үүрцайх:

ХҮН-аас өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс нэр дэвших боломжгүй гэх шаардлага өгсөн. ҮХЦ-ээс уг хэргийг ҮХЦ-ийн гишүүн Цогтоод хуваарилан өгсөн. Гэвч Цогтоо нь өнөөгийн Ерөнхийлөгчтэй ойрхон ажиллаж байсан, нөлөөд автах боломжтой гэж үзэн Цогтоо гишүүнээс татгалзаж байна. Мөн ҮХЦ бидний өгсөн шаардлагыг буцааж, маргаан үүсгэх боломжгүй болгохгүйгээр шийдэж өгөхийг хүсэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.