АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрисын Вашингтон дахь албан ёсны сууцны ойролцоогоос зэвсэглэсэн, үл таних этгээдийг баривчлан саатуулжээ. Уг этгээдийг хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэхээр бэлдэж байна.
Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр лхагва гарагийн өдөр 12 цаг 12 минутын үед Техасаас ирсэн сэжиг бүхий этгээд Массачусеттс өргөн чөлөөний 3400-р байшин руу чиглэж байна гэсэн тагнуулын мэдээ иржээ. Уг этгээдийг урьд өмнө АНУ-ын нууц албаныхан нийслэлийн цагдаа нараас түрүүлж саатуулсан байна.
Мэдээллийн дагуу нийслэлийн цагдаа нар 31 настай Пол Мюррей гэгч Техасын Сан Антониогоос ирсэн эрэгтэйг баривчилсан ба машин дотроос нь винтов буу бусад галт зэвсэг, сумнуудыг олжээ. Түүнийг аюултай зэвсэг хууль бусаар эзэмшсэн, бизнесийн байгууллагын ойролцоо винтов буу эзэмшсэн, бүртгэлгүй болон хөнөөлт зэвсэг эзэмшсэн зэрэг хэрэгт буруутгаж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.