Өчигдөр 17,044 хүний сорьцод шинжилгээ хийхэд 158 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 4,498 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 81 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3,212 боллоо. Энэ нь нийт халдварын 71 хувийг эзэлж байна. Улаанбаатар хотод 149, Хөвсгөл аймагт 7, Төв аймагт 2 халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Нийт батлагдсан тохиолдлын 158 хүний хувьд 137 нь ойрын хавьтал байгаа бол 21 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.
Коронавирусийн халдвартай 89 настай эрэгтэй нас барлаа. Тухайн иргэний хувьд 24 хоног эмчилгээ хийлгэснээс 16 хоног эрчим эмчилгээ хийлгэсэн боловч амьсгалын дутагдал бусад хүчин зүйлсээс болж нас барсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа дурдлаа.