СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Танзанийн Ерөнхийлөгч Ковид-19 туссан гэх цуу яриа гарсны дараа таалал төгсжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Танзани улсын Ерөнхийлөгч Жон Магуфули 61 насандаа таалал төгссөн тухай дэд Ерөнхийлөгч Самиа Сулуху Хассан мэдэгджээ. Төрийн тэргүүн агсан өнгөрсөн хоёр долоо хоногийн турш олон нийтийн өмнө харагдаагүй тул түүний үхлийг тойрсон цуу яриа ихээр гарчээ.

Сөрөг хүчний улстөрчид түүнийг өнгөрсөн долоо хоногт Ковид-19-ийн халдвар авсан гэж мэдээлсэн боловч албан ёсны эх сурвалжаар батлаагүй юм. Дэд Ерөнхийлөгч Сулуху Хассан Ерөнхийлөгчийг Дар эс Салам хотын эмнэлэгт зүрхний өвчнөөр лхагва гарагт нас барсан гэж мэдээлжээ.

.

Ерөнхийлөгч таалал төгссөн тул улс орон даяар 14 хоногийн турш гашуудал зарлаж, төрийн далбааг хагас бөхийлгөжээ. Танзани улсын Үндсэн хуулийн дагуу дэд Ерөнхийлөгч хатагтай Хассан Ерөнхийлөгчид томилогдож тангараг өргөж өмнөх төрийн тэргүүний таван жил үүрэг гүйцэтгэх ёстой хугацаанд улс орныг удирдах юм байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.