Улсын Их Хурлын хаврын чуулганы анхдугаар /2021.03.18/ хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг /2021.03.05/ хүргүүлсэн.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн саналыг "дэмжихгүй" гэжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Ё.Отгонбаяр шиг дипломат албаны ёсзүйг чанд сахиж, сайн ажиллаж байгаа элчин сайд байхгүй. Дэлхий нийтээд сошиалжиж байгаа цаг үед нэг элчин сайд цахим хуудсаар байр сууриа илэрхийлсний төлөө эгүүлэн татаад байж болохгүй. Гадаадын элчин сайдууд надтай уулзаж гараад л цахим хуудсаараа "БШУ-ны сайдтай уулзлаа, санал бодлоо солилцоо" гээд шууд мэдэгдэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп гэхэд твиттерээр л хийсэн ажлаа мэдээлж байна. Ийм цаг үед амьдарч байгаагаа мэдмээр юм" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хэрэг нь шийдэгдээгүй байхад илт нэг талд ороод сууж байдаг Элчин сайд гэж юу байдаг юм бэ. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн асуудал. Албаны и-майл ашиглаж дарга нарын хүүхдүүдийг ийм тийм сургуульд оруулж өгөөч гэж гуйж болохгүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Элчин сайдаас эргүүлэн татах ёстой. Сахилга хариуцлагыг бүх шатанд сайжруулж, төрийн нэр хүндийг өргөе гэж өдөр бүр ярьж байна. Дипломатууд танил тал, намын шахаагаар тавьдгийн нэг илрэл Ё.Отгонбаяр мөн" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Албаны и-майл ямар шугамаар гарч ирэв. Төрийн болон албаны нууцийн тухай хууль гэж байдаг. Гадаадын тусгай албадын шугамаар ил болж байгаа юм уу. Манай тусгай алба уу. Итгэмжлэгдсэн тусгай ажилтан ил болгов уу. Эрүүгийн хуульд хувь хүний болон албаны и-майл ил болвол 5 хүртэлх жилийн ял яригддаг. Цаашдаа УИХ ч бай, Засгийн газар ч бай төрийн нууцтай харьцаж байдаг хүмүүсийн и-майл хаяг, итгэмжлэн хариуцсан албан тушаалтны асуудал Байнгын хороон дээр яригдсан уу. Надад энэ өнцөг маш сонирхолтой байна" гэлээ.
АБГББХ-ны дарга Б.Баттөмөр "Байнгын хороонд 11 гишүүн оролцож, ес нь Элчин сайдыг эгүүлэн татах шаардлагагүй гэсэн санал гаргасан" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Гадаад яам гэдэг бол төрийн тусгай алба. Ердийн хууль үйлчлэхгүй. Ярианы сэдэв алдахад 17 жилийн ял яригддаг. Элчин сайдын компьютерт яаж ороод энэ мэдээлэл алдагдав. Гадаад яамнаас асууя. Гадны байгууллага үүнийг задалж байгаа бол маш ноцтой. Дотроосоо байгаа бол яаманд энэ асуудал яригдсан уу. Заавал тогтоох ёстой. Харин тэр хүүхэд сургуульд сургах тухай и-майл бол байх л асуудал шүү дээ. Элчин сайд хүний хийх ёстой ажил. Өмнөх и-майл задарсан явц сонин байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Зандаахүүгийн Энхболдын дүү Индранил гэж нөхөр гадаад яаманд гуравхан сар ажиллачихаад Элчин сайдын дараагийн албан тушаал болох Элчин зөвлөх болоод томилогдсон. Одоо архи уугаад амьтан хүн зодоод яваад байх юм. Гадаад хэргийн сайд энэ асуудалд анхаарлаа хандуулж байна уу" гэлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Элчин сайдын мэдээлэл алдагдсантай холбоотой тайлбар авсан. Захидлыг Ё.Отгонбаяр Элчин сайд бичсэн. Ялгавартай хандаагүй, бүхий л Монгол иргэдийн хүсэлтийг уламжилж, сургуулиудтай харьцдаг тухай тайлбараа өгсөн. Дипломат албаны шугамаар харьцсан юм билээ. ЭСЯ-ны албаны цахим хаягуудад нэвтрэх нууц үг, компанитай хийсэн гэрээ зэрэг эрх элчин зөвлөх Индранилад байдаг. Индранил гэж Элчин зөвлөхийн асуудлыг ойрын хугацаанд ярьж шийдвэр гаргана" гэлээ.
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 69 гишүүний 38 нь дэмжсэнээр 55,1 хувийн саналаар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг "дэмжихгүй" гэх шийдвэрийг гаргалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Stoic stoic stoic...
Zi gedeg gulugiig zailuul
Нил хуйвалдаан.дарханы гиш.их том дугардаг болжээ.та 33 тэрбумаа шалгуулаач.долдио харагдаж б.а лээ сору
Зика вирусын тээмс дүү гадаад яаманд 3 сар ажиллачихаад мэргэжлийн дипломатууд насаараа явж байж хүрдэг албан тушаалд шууд томилогдож том гүрэнд очижээ. Мэргэжлийн зарим дипломат насаараа мачийгаад ийм аз тохирдоггүй. Тэгээд ЭСЯ-албан бичиг баримтыг задалж хувийн ашиг сонирхолын үүднээс ашиглажээ. Жинхэнэ ЗИКА ВИРУС мөн байна даа.
Отгонбаярыг хамгаалж үлдээлээл дээ. Ерөнхийлөгчийг даанч соносохгүй юм. Эд нар жирийн иргэний хүүхдийг ингэж хөөцөлдөж, захидал занаа бичиж өгөхгүйшдээ. Оюунчимэг авгай ч хүүхдээ улсын зээлээр сургаад, гадаад яамыг гуйж гувшиж Австрид OECD гэдэг байгууллагад хүүгээ явуулж байсан гэсэн мэдээлэл гараад байна. Гэтэл тэр нь хаяад явсан байтлаа бид нарын дарга болоод хүрээд ирэх юм. Ер нь бидний төлөөлж гадаад суугаа элчингүүд улсын төлөө ажиллаж байна уу өөрийн төлөө ажиллаж байна уу гэдгийг шалгамаар байгаан. Австрийн элчин гэх Баттунгалаг нь Хорватын засгийн газраас манай улсад өгсөн тэтгэлгийг хувьдаа ашиглаж маш ойрын хамаатнаа сургаж байгаа гэж оюутнууд нь ярьж байна. Уг нь ардын хүүхдэд олдсон бол хэчнээн буян болох бол. Боловсролын яам гадаад яам нь шалгадгйин боловуу хамтдаа хуйвалдаад хувааж аваад явдаг юм уу гэдгийг шалгамаар юм.
Зандаахүүгийн Энхболдын дүү Индранил гэж нөхөр гадаад яаманд гуравхан сар ажиллачихаад Элчин сайдын дараагийн албан тушаал болох Элчин зөвлөх болоод томилогдсон. Одоо архи уугаад амьтан хүн зодоод яваад байх юм