СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-18

Хан-Уул дүүргийн "Рапид харш" хотхонд 72 цагийн хугацаатай хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Рапид харш” хотхонд өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 18-ны 06:00 цагаас эхлэн PCR шинжилгээний хариу гартал буюу 72 цаг хүртэлх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоолоо.

Уг хэсэгт, тус байршлын бүх өрхийн иргэдээс 72 цагийн хугацаанд багтан ПГУ шинжилгээ авч, вакцинжуулалтад хамруулах зэрэг арга хэмжээ авахаар дүүргийн Онцгой комисс төлөвлөөд байна.

Үүнд:

  • Хэсэгчилэн хязгаарлалтад орсон хотхоны бүх өрхийн 18-аас дээш насны иргэдийг /ПГУ/ шинжилгээнд хамруулна.
  • Шинжилгээний хариу гартал Цагдаагийн байгууллага хамгаалалтад авна.
  • Халдвар авсан иргэдийг тусгаарлах байранд шилжүүлнэ.
  • Халдвар бүртгэгдсэн объектуудад халдваргүйтгэл хийж аюулгүй болгоно.
  • Шинжилгээний хариу /СӨРӨГ/ гарсан 50-65 насны ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулна.
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай буюу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд тухай бүр зохицуулалтын арга хэмжээ авч, үйлчилгээ үзүүлнэ.
  • Байр, орцны хог тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг СӨХ-ны үйлчлэгч хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөж хогийг цуглуулан, зориулалтын хогийн цэгт хаяж, цэвэрлэгээ хийнэ.
  • Халдвар гарсан байрны аюултай болон ахуйн хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага авч халдваргүйтгэл хийж, ачиж тээвэрлэнэ.
  • Түүнчлэн хотхоны иргэд хүнсний дэлгүүр, эмийн сангаар цагийн хуваарийн дагуу нэг өрхөөс нэг иргэн гадагш гарч хэрэгцээтэй хүнс, бусад шаардлагатай зүйлээ авах зэрэг зохицуулалтыг хийж, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллана.

ЖИЧ: .
Иймд 72 цагийн хугацаатай хязгаарлалтын дэглэмд шилжих “Рапид харш” хотхоны иргэд Та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас гаргасан санамж , зөвлөмжийг мөрдөн, халдвар хамгааллын дэглэмээ сахин хариуцлагатай иргэний үүргээ биелүүлэхийг хүсье.
Холбоо барих утас: Хан-Уул дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб: 83120466
Эрүүл мэндийн шуурхай штабын утас: 11341170
15 дугаар хороо: 7719-6515
Хорооны Засаг дарга П.Мөнх-Эрдэнэ: 9999-6632
Хорооны Зохион байгуулагч Ш.Алтанхундага: 8998-8799
Хорооны хэсгийн ахлагч Г.Удвал: 9996-2503
Өрхийн Эрүүл мэндийн төв: 99155266, 99063478

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.