СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-18

Аль улсын ямар вакцин оруулж ирснээ мэдсэнгүй юу?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Хүн юу ч мэдэхгүй, тэрийгээ мэдэхгүй байх шиг ичгэвтэр зүйл байдаггүйг Монголын эрх баригчдын вакцинтай холбоотой мэдэгдлүүд нотоллоо. Өөрийн орондоо вакцин үйлдвэрлэх болон бусад улс орноос вакцин худалдан авах эдийн засгийн бүрэн чадамжтай улс орнууд хамгийн эхэнд бэлэн болсон вакцинд иргэдээ хамруулсан. Ямар ч сонголт олгоогүй. Гэтэл. Гэвч вакцины хүртээмж манай улсад байтугай дэлхийд хомс байгаа энэ цаг үед сонголтоор вакцин хийлгэх боломжгүй гэдгийг саяхан ухаарч өмнөх мэдэгдлээсээ бултав.

Манай улс хоёр сая гаруй иргэнээ COVID-19-ийн эсрэг  вакцинд хамруулна. Үүнд шаардлагатай дөрвөн сая тун вакциныг худалдаж авахад зориулж 226 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлснийг Засгийн газраас мэдэгдсэн.

Гэвч одоогийн байдлаар гадаадаас тусламжаар орж ирсэн вакцинуудад иргэдийг хамруулж байна. Тухайлбал,  БНЭУ-аас 150 мянган тун AstraZeneca, БНХАУ-аас Синофарм үйлдвэрийн 300 мянган тун вакцин тусламжаар ирсэн бол Япон улс 1.3 сая хүнд шаардлагатай вакцин хандивлахаа мэдэгдсэн.

 Б.БАТЦЭЦЭГ: ВАКЦИНЫГ СОНГОЛТТОЙГООР ХИЙЛГЭХ БОЛОМЖИЙГ ИРГЭДДЭЭ ОЛГОСОН

. Үүний эхний ээлж болох 14400 тун AstraZeneca вакциныг энэ сарын 12-нд хүлээн авсан.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Вакцины тэгш хүртээмж тулгамдсан асуудал болж байгаа энэ үед COVAX хөтөлбөрт хамрагдан вакцин хүлээн авч байна. Хөтөлбөрийн хүрээнд авах вакцин 2021 оны долоодугаар сар гэхэд хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах Засгийн газрын зорилтод чухал нөлөө үзүүлнэ.  Гурав, дөрөвдүгээр сард манай улс олон тооны вакциныг хүлээн авна. Pfi” гэсэн юм. Гэвч одоогийн байдлаар AstraZeneca, Синофарм үйлдвэрийн вакцинаас өөр сонголтгүйгээс гадна Синофармын вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгоогүй хэвээр байна.

 С.ЭНХБОЛД: ИРГЭДЭЭР ВАКЦИН СОНГУУЛАХГҮЙ 

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд гуравдугаар сарын 12-нд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “AstraZeneca, Синофарм, Спутник-V вакциныг сонголтоор хийж байгаа” гэж ярьсан. Гэвч тэрээр гуравдугаар сарын 15-нд “.

Иргэд эдгээр вакцинаас сонгож хийлгэнэ гэж ойлгоод байгаа. Гэхдээ вакцин хийлгэхээс өмнө эмч үзээд харшил, даралт зэргээс шалтгаалан эмнэлгийн заалтаар  сонгож хийх болохоос биш иргэдээр өөрсдөөр нь сонгуулна гэсэн үг биш юм. Зөвхөн заалтаар хийж байгаа. Очиход нь дөрвөн вакцин байна, түүнээс сонгож хийлгэнэ гэдэг зүйл байхгүй” хэмээн хэдхэн хоногийн дараа өөрийн үгнээсээ “урвасан” юм. Ингээд иргэд Засгийн газраас санал болгосон вакцинд хамрагдахаас өөр сонголтгүй хоцорсон юм.

 С.АМАРСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР 10 МЯНГАН ТУН СПУТНИК-V ВАКЦИН ХУДАЛДАЖ АВСАН 

. Эрүүл мэндийн сайд С.Энхболд ОХУ-аас хандиваар 50 мянган хүн тун вакцин авахаар төлөвлөсөн гэж мэдэгдсэн. Харин Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ”Засгийн газрын худалдаж авсан вакцины эхний ээлж орж ирсэн.

Энэ нь 10 мянган тун Спутник V вакцин юм. Бусад вакциныг худалдан авах ажлыг чиглэл бүрээр хийж байна. Засгийн газар вакцин худалдан авах хөрөнгө санхүүгээ шийдвэрлэсэн. Зөвхөн тусламжийн гар хараад суугаагүй” гэж мэдэгдсэн.

Гэвч "Монгол Эм импекс" концерны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Мөнх-Эрдэнэ  "Спутник V вакцины 20 мянган тун буюу 10 мянган хүн тунг хоёрдугаар сарын 27-нд татан авсан. Үүнээс тодорхой тооны тунг Засгийн газарт хандивласан.

Үлдсэн тунг Интермэд эмнэлэгт нийлүүлсэн. Ирэх долоо хоногийн сүүлээр ОХУ-аас Спутник V вакциныг татан авахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ удаагийн татан авалтад Засгийн газраас худалдан авах гэж буй вакцины захиалга багтаж байгаа" гэж ярьсан юм.

 ЭМЯ: СПУТНИК V ВАКЦИНЫГ АВЧ АМЖААГҮЙ

ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Спутник V вакцины хувьд Монгол Улсын Засгийн газар их хэмжээгээр авах яриа хэлэлцээр хийж байгаа. Хараахан авч амжаагүй байна. Харин хувийн хэвшил (Монгол Эм Импэкс)-ийн зүгээс 10 мянган тунг оруулж ирсэн” гэж мэдээлсэн. Дээрх эх сурвалжуудын ярианууд манай улсын Засгийн газар цар тахлын хүнд хэцүү үед салбар хоорондын ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байгааг илчиллээ.

Үүнээс гадна БНХАУ-аас хандиваар орж ирсэн вакцины гарал үүсэлтэй холбоотой маргаан өнөөг хүртэл тасраагүй байна. Улсын Онцгой комиссоос “” гэж ярив. Үүнээс үүдэн манай улсын Засгийн газар өнөөг хүртэл аль улсын ямар үйлдвэрийн вакцин оруулж ирснээ мэдэхгүй байгаа юу гэсэн эргэлзээ олон нийтийн дунд үүсээд байна. Хятадын “Sinovac” үйлдвэрийн 50.6 хувийн үр дүн үзүүлсэн  вакцинд ДЭМБ гуравдугаар сарын сүүлээр зөвшөөрөл олгохоор ярилцаж байна. Энэ вакциныг Хятад улс дотооддоо ашиглах зөвшөөрлийг хоёрдугаар сарын 6-нд өгсөн юм. Харин Синофармын вакциныг 86 хувийн үр дүн үзүүлсэн хэмээн тус улс арванхоёрдугаар сард зөвшөөрөл олгосон юм.

“АСТРАЗЕНЕКА  БОЛОН СИНОФАРМЫН ВАКЦИНЫ ХОЁР ДАХ ТУНГ НӨӨЦӨЛСӨН”

 Манай улсад цар тахлын эсрэг дархлаажуулалт хоёрдугаар сарын 23-нд эхэлснээс хойш энэ сарын 17-ны байдлаар150 мянга орчим иргэн буюу зорилтот бүлгийн долоо орчим хувийг вакцинд хамруулаад байна. Гурав болон дөрөвдүгээр сардаа багтаан нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнээ хоёр тун вакцинд хамруулах зорилт тавьсан. Эхний ээлжийн хүмүүс вакцины хоёр дахь тунгаа ирэх сард тариулна. Үүнтэй холбоотойгоор вакцины нөөцийн асуудал гарч ирнэ. .

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДОЛЖИНЖАВ 2021.3.18 ПҮРЭВ № 52 (6523)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.112

Манай төрийн байгууллагын удирдах ажилтнуудад нэг явуургүй ичмээр зан ихээхэн илрэх боллоо Энэ нь Вакцины асуудал дээр бүрэн илэрч харагдлаа Аль ч улсад ямарваа нэг асуудлаар бэрхшээл гардаг гэхдээ ИРГЭДЭЭ ТҮР ХУУРАН ХУДЛАА ярих аргаар бэрхшээлийг давж чадахгүй Жнь: Вакциныг сонголтоор хийнэ гэж УОК ийн нөхдүүд ярьсан гэтэл вакцины хангалтын талд бэрхшээл гарсан Энэ үед ЭМ ийн яамны сайд гэгч нөхөр СОНГОЛТ гэдэг үгэнд ёстой сонгодог худал тайлбар хийж байх юм ядахдаа энэ хүн монгол хэл их муу мэддэг бололтой бичиг үсэгтэй хэн ч ойлгохгүй тайлбар хийв Гэтэл үнэндээ Вакцины татан авалт хангалтгүй байгаагаас л СОНГОЛТ хүндрэлтэй байгааг Наранбаатарын ярианаас мэдлээ Ер нь эрх бүхий хүмүүс санаатай санаагүй худлаа ярьж өөрсдийн алдаагаа нуух иргэдийг хуурах түр аргацаах аргаасаа салаач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.