СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-17

Ойрын хоёр өдрүүдэд цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Энэ сарын 14-нд Монгол орны нийт нутгаар салхины хурд 20-24м/с, зарим үед 30-34м/с хүрч, 600 орчим хүн төөрснөөс арван хүний амь нас эрсдээд байгаа.

Үүнээс үүдэн Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулах мэдээллийг дутуу дулимаг өгсөн, ер нь огт анхааруулаагүй гэсэн агуулгатай зүйл хэвлэл мэдээлэл, цахим орчинд гарсан. Цаг уурын албанаас хүчтэй шуурга болох талаар өмнө нь мэдээлж, энэ сарын 18-19-нд дахин дэгдэнэ гэдгийг анхааруулж байсанчлан ойрын хоёр өдрүүдэд, тэр дундаа төвийн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах мэдээллийг өнөөдөр албан ёсоор өглөө. 

Төвийн аймгуудаас гадна Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуургатай байх ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.