СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-17

LIVE: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд одоогоор коронавирусийн долоон тохиолдол илэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын долоон иргэний ПСР шинжилгээний хариу эерэг гарсан тул Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 12-р хуралдаанаар аймгийн хэмжээнд 2021 оны 3 сарын 20-ы өдрийг хүртэл орон, гарах хөдөлгөөнийг хориглолоо. Мөн аймгийн хэмжээнд ЕБС-ийн хичээл, цэцэрлэгийн үйл ажиллагаа мөн хугацаанд хориглолоо. 

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг: 

-Улаанбаатар хотоос хүнсний тээвэр хийдэг жолооч УБ-Завхан гэдэг маршрутаар Цэцэрлэг сум руу орж ирсэн. Гарахдаа ПСР шинжилгээ хийлгэхэд "сөрөг" гарсан байсан ч дахин шинжлэхэд "эерэг" гарсан. Ойрын зургаан тохиолдол нэмж бүртгэгдээд байна. Уг шинжилгээг аймаг дээр хийгээд, улмаар Орхон аймгийн лабораториор баталгаажуулахад батлагдсан. 

Цэцэрлэг сум руу маргааш шинжилгээний бага хөдөлнө гэв.

Эх сурвалж: "Хөвсгөлийн өнгө"

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.