АНУ-ын Жеоржиа мужид гурван өөр спад зэвсэгтэй этгээд халдаж найман хүний амь насыг хороожээ. Амь насаа алдсан найман хүний зургаа нь ази эмэгтэйчүүд байжээ.
Цагдаагийн мэдээлснээр Эквөртийн массажны газарт дөрөв, хоёр спад дөрвөн хүн алагдсан байна. Албаныхан 21 настай эрэгтэйг сэжигтнээр баривчилсан ба дээрх гурван өөр газарт гарсан халдлагыг уг сэжигтэн үйлдсэн гэж үзжээ.
Одоогоор сэжигтэн чухам ямар сэдлээр халдлага үйлдсэн нь тодорхойгүй байгаа боловч Ковид-19 коронавируст цар тахал дэлхий нийтийг хамарсанд ази гаралтай иргэдийг буруутгах үзэл ойрын саруудад ихээхэн нэмэгдсэнтэй холбоотой байж болзошгүй ажээ.
Өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Жо Байден ази гаралтай америкчуудын эсрэг халдах, доромжлох, буруутгах сэдэлтэй гэмт хэрэг ихээр гарах болсныг зэмлэн буруушаасан юм.
Эхний халдлага 17:00 цагийн үед, дараагийн халдлага цаг орчмын дараа гарчээ. Сэжигтэн Жеоржиа мужийн Вүдсток хотын иргэн Роберт Арон Лонгийг Атлантагаас урагшаа 240 км-т байдаг Крисп тосгоноос баривчлан саатуулжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.