СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ховд аймгийн Засаг дарга, Элчин зөвлөх асан Д.Галсандондогт торгох ял шийтгэлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад албан тушаалаасаа буумагц манай улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх болсон Д.Галсандондогт холбогдох хэргийг Ховд аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.

Түүнтэй хамт иргэн Т.Сэргэлэн, тус аймгийн МХГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ш.Түвшинбат нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцсэн юм.
Эл гурван хүнд НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн 148.2-т заасан бусдын эд хөрөнгийг залилсан, 268.1 дэх хэсгийн хахууль авсан, 269.1-ийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Д.Галсандондог Ховд аймаг дахь МАН-ын даргаар ажиллаж байхдаа иргэн Ш.Түвшинбатаас “ажилд оруулна” хэмээн 14 сая төгрөгийн үнэтэй “Тоёота королла” загварын суудлын автомашин, “Дөргөн сумын Хөх араг гэх газарт нөхөн сэргээлт хийлгэнэ” гэж 8.5 сая төгрөг авсан ч ажлыг нь өгөөгүй, улмаар иргэн Т.Сэргэлэн өрөнд орж 120 сая төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт холбогдсон билээ. Гэвч гэнэ. Улмаар эрүүгийн хэргээ шийдвэрлүүл хэмээн эх оронд нь буцаасан аж.

Ховд аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, хэлэлцсэн шүүх хурлаас . Харин Ш.Түвшинбатыг мөн адил хэмжээний төгрөгөөр, Т.Сэргэлэнд 2.7 саяар торгох ял шийтгэв.

Д.Галсандондогийн хувьд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан хэрэг ганц дээрх биш. Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай Цагаан эрэг гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр гянтболд олборлож, түүнийгээ хяналт шалгалтаас гадуур байлгахын тулд цагдаа, мэргэжлийн хяналтын албан тушаалтнуудад хахууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэлд элсүүлсэн хэрэгт холбогдсон “Белон” компанийн захирал Р.Баатархүү, УЕПГ, Хууль зүйн яаманд өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдох хэргээс Засаг дарга асан Д.Галсандондогт холбогдох үйлдлийг тусгаарлан 2019 оны долдугаар сард 190200631 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

үнэнийг хэлэх хэрэгтэй
1 жилийн өмнө
43.252.112.194

хүүхдүүд нь гадаадын өндөр өндөр төлбөртэй сургуулиудад сураад байдаг юм байна лээ. төрийн албан хаагчийн цалингаар тэгэж сургах боломжгүй байр шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.