СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тусгаарлах байранд байсан бас нэгэн иргэн нас барлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Өнгөрсөн шөнө буюу 03-р сарын 16-ны 23 цагийн үед "Корпорэйт зочид буудлаас, өндрөөс унаж нэгэн эмэгтэй нас барсан байна" гэх дуудлага Цагдаагийн газарт иржээ.

Энэ дагуу шалгалт хийхэд тухайн иргэн 03-р сарын 12-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, Корпорэйт зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэн байжээ. 

Гэвч ямар учраас амиа алдсан гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байна. Эхний ээлжинд цонхоороо даавуу унжуулсан байсан нөхцөл байдал тогтоогджээ. Үүнээс үүдэн цонхоороо гарах гэж байгаад амь эрсдэв үү гэх таамаг дэвшүүлж байгаа юм байна. Гэхдээ эцэслэн тогтоогдоогүй байна.

Уг нь тусгаарлах байруудын гадна талд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллаж байгаа ч зөвхөн гадна орчны хамгаалалт хийж ажилладаг байна. Дотор талд нэвтэрч ажиллах ямар ч боломжгүйг онцолж байна. Тиймээс

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.