Их Британийн ханхүү Сассексын гүн Харри болон Сассексын гүнгийн авхай Меган Мэркл нар алдарт хөтлөгч Опра Уинфритай ярилцах үедээ хатан хааны гэр бүлд арьс өнгөний үзэл байгаа тухай ам нээсэн. Энэ явдал олон хүнийг цочирдуулсан боловч зарим хүмүүсийг нэг их алмайруулаагүй ажээ. Тэдгээр гайхшраагүй хүмүүсийн нэг нь АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама юм.
Хатагтай Обама NBC сувгийн “Today” шоунд Женна Буш Хэгертэй ярилцах үеэрээ Меганы ярилцлагын тухай сэтгэгдлээ хуваалцсан байна.Тэрээр “арьс өнгөний үзэл бол өнгөт арьстай хүмүүсийн ертөнцөд шинэ зүйл биш. Тиймээс Меганд төрсөн мэдрэмжийн тухай сонсоод нэг их гайхаж хүлээж аваагүй” гэжээ.
Үргэлжлүүлэн “миний итгэж найдан, бодож байгаа зүйл гэвэл нэн тэргүүнд гэр бүл байх ёстой. Мөн би тэднийг эрүүл байхын төлөө залбирч байна. Бид бүгд сургамж авах цаг байж болох юм” гэж ярьжээ.
Меган Мэрклийн яриа цацагдсаны дараа хатан хаан хоёрдугаар Элизабетийг арьс өнгөний үзлийн эсрэг дуу хоолойгоо хүргэхийг уриалах болсон ба ханхүү Уильям хувийн зүгээс мэдэгдэл хийж хатан хааны гэр бүлд арьс өнгөний үзэл байхгүй хэмээн өмгөөлсөн билээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мэдээж шүү дээ.хар цагаан 2 оос аль нь гарах бол гээл биз.хоосон толгой меган өөрөө л хааны гэр бүлд гологдох но той учир л сүржин хүлээж авч