ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Мөнхцэлмэг УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын 18 хүний оффшор дахь дансыг шалгуулах хүсэлтийг АТГ-т өгчээ. АТГ өргөдөл, гомдлыг 30 хоногт багтаан шалгаж, хариу өгөх ёстой ч 22 хоног өнгөрчихөөд байхад тодорхой хариу тайлбар өгөөгүй ажээ.
Тиймээс АТГ өндөр албан тушаалтнуудыг шалгахгүй, хаацайлж байна гэж тэрээр үзэж байгаа юм байна.
Нийтийн албан тушаалтнууд өөрсдийн оффшор бүс дэх дансаа мэдүүлээгүй бол албан тушаалаас нь эгүүлэн татах хуулийн зохицуулалттай. Тиймээс АТГ ажлаа хийж, дээрх нэр бүхйи оффшорчдод хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ман оффшорчидаа шалгаж И.Х аас татахгүй бол ард иргэд бид их том тэмцэл эхлүүлнэ Хүрэлсүх эд нартайгаа тооцоо хийхгүй бол ерөнхийлэгч гэж яриад хэрэгүй Баттулга ч гэсэн адилхан төрд нэр цэвэр хүн байх ёстой
Сү, Батболдыгоо ёстөдий хавчуулаад Баттулгын л эсрэг зорилго агуулсан бн Мөнхцэлмэг ингэж МАН -д худалдагдаж гүйж явдагаа татвал таарна,