СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНАСАУ зэвсгийн туршилт хийх гэж байгааг АНУ-ын тагнуул тогтоов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден БНАСАУ-тай холбоо харилцаа тогтоохыг оролдож байгаа ч хариу өгөхгүй байна гэж мэдээлсний дараа удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон мэдэгдэл хийж анхааруулга өгсөн.

Тэгвэл . Энэ удаагийн туршилт нь Жо Байден төрийн тэргүүн болсноос хойш анхных нь болох юм.

Тагнуулын мэдээ ирсний дараа АНУ-ын Батлан хамгаалахын төлөөлөгч Мартин Мейнерс “Умард Солонгос улс баллистик пуужин, үй олноор устгах зэвсгийн туршилтаа үргэлжлүүлж АНУ-ын ашиг сонирхолд заналхийлсээр байна” хэмээн мэдэгджээ.

Харин ажиглагчид Умардын туршилтад цочирдох зүйл байхгүй гэж үзэж байна. Тодруулбал АНУ, Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилалт эхлүүлэх болон зүүн хойд Ази дахь холбоотон орнуудтайгаа хамтын ажиллагаагаа сайжруулах үед Умардын талаас ямар нэг зэвсгийн туршилт хийж хариу үйлдэл үзүүлдэг нь тогтсон уламжлал юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.