Засгийн газрын хуралдаан өглөө 08:00 цагт эхэлсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар:
-"КОВИД-19"-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Ингэхдээ улс орон даяар хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэж байгаа ажээ.
Мөн
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай хэлэлцэж байна.
Үүнээс гадна,
-Эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой 100 төсөл, арга хэмжээний талаар,
-Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангах тав дахь эх үүсвэрийг шийдвэрлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэж, танилцахаар төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.