СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-17

Бичлэг: БЗД-ийн 26-р хороонд тав хоног хөл хорио тогтоолоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар голомтлон гарах эрсдэл үүссэн тул энэ сарын 17-ны 06.00 цагаас энэ сарын 21-ний 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох тухай захирамжийг Засаг дарга Н.Баярмөнх гаргажээ.

Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттайгаар төлөвлөжээ. 

Хатуу хөл хориотой холбогдуулан дараах санамжийг хүргэж байна.

  • Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хүн хоорондын зайг барих
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгт хандаж холбогдох бичиг баримт авч хязгаарлалтын дэглэм тогтсон бүсээс гарах бүртгэл хийлгэх
  • Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
  • Хатуу хөл хорио тогтоосон тав хоногт архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг худалдахгүй, хэрэглэхгүй байх
  • Мэргэжлийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэний үүргээ ухамсарлан биелүүлэх
  • Хязгаарлалтын дэглэм, хөл хорионы хугацаа дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан үед Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А\161 дүгээр захирамжийг мөрдөж хэвийн горимд шилжинэ. 

Энэ сарын 16-ны 12.00 цагийн мэдээгээр Баянзүрх дүүргийн хэмжээнд коронавирусийн халдварын 63 тохиолдол батлагдсан байна.. Дүүргийн хэмжээнд хоёр цэгт иргэдэд PCR шинжилгээ хийж байна. Есөн цэгээр 21979 иргэнийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна.

Халдварын тархалт эрчимжиж буйтай холбоотойгоор Нийслэлийн онцгой комисст өчигдөр ЭМЯ-наас хүсэлт ирсний дагуу 26-р хорооны нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох дүүргийн Засаг даргын захирамж гарсан хэмээн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.