СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ: Цахим тоглоомоос болж хүн амины хэрэг үйлджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Цахим тоглоомын чат дээр үүссэн маргааны улмаас нэгэн 20-иод настай эрэгтэйг хөнөөсөн 37 настай эрэгтэйг Өмнөд Солонгосын Тэжон хотын цагдаа нар баривчилжээ.

Хоёр эрэгтэй анх хэдэн сарын өмнө гар утасны тоглоом тоглож байхдаа бие биетэйгээ цахимаар харилцаж эхэлсэн байна. Хэрэгтэн эрэгтэй нь Тэжон дахь орон сууцны хорооллын ойролцоо 28 настай залууг хутгалж хороосон хэрэгт буруутгагдаж байгаа юм. Хохирогчийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн боловч тэрээр аль хэдийн нас барсан байжээ.

Ингээд Кёнги мужийн Янпён хотод амьдардаг байсан хохирогч Тэжонд хотод очсон байна.

Харин хоёр эрэгтэй уулзах үеэр хэрэгтэн этгээд ханцуйдаа хутга нууж байсан аж. Гэвч тэрээр цагдаа нарт байцаалт өгөхдөө хохирогчийг алах бодолгүй байсан хэмээн мэдэгджээ.

Цагдаагийн алба хаагчид гэмт хэргийн шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж байгаа бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний албанаас задлан шинжилгээ хийхийг хүсэхээр зэхэж байгаа аж.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.