АТҮТ-өөс УАР 0001, 7777, 8888, 9999 зэрэг тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн "азын" дугааруудыг нээлттэй цахимаар дуудан худалдан ажлыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд дахин явуулахаар болжээ.
Дуудлага худалдаанд оролцох иргэн 50 000 төгрөгийн дэнчин тавина. Дэнчинг дуудлага худалдаанаас гурав хоногийн өмнө авч, хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч ялагчаар тодорч, уг дугаарыг эзэмших эрхтэй болж, төлбөрийг 24 цагийн дотор тушаан баталгаажуулах аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.