СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-03-16

ШИНЭ НОМ: Монголчуудын олиггүй араншингаас

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Философич Б.Батчулууны "Монголчуудын олиггүй араншин"-гаас ном уншигчдын гарт очлоо. Зохиогч энэхүү номоо бичих болсон талаараа "Хүмүүсийн зан суртахуун, авир ааш, бүдүүлэг байдал улам бүр буруу тийш явж, эвдэрч байгаад санаа зовсон сэтгэлээс үүдсэн" хэмээжээ. 

"Одон медаль, цол гуншинд дуртай монгол", "Гэмшиж, ичихээ болиод, цайчихсан монгол", "Худлаа тангараглаж, худал гэрээ хийдэг монгол" гэхчлэн 22 бүлгээс бүрдэх энэхүү номын талаар 9986-5994 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм. 

Сэтгүүлч С.Батмөнхийн "Муухай монгол хүн" бэсрэг ном 1998 онд хэвлэгдэн гарч шуугиан дэгдэж байсан. Чөлөөт зах зээлд шилжсэн 1990 оноос хойш монголчуудын сэтгэлгээ, зан авирт ихээхэн өөрчлөлт орсон ба хэрхэн "эвдэрсэн" талаар та бүхэн "Монголчуудын олиггүй араншин"-гаас олж уншаарай. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дээр доргүй хулгай
3 жилийн өмнө
122.201.24.96

Энэ номонд бичсэнээр ёс зүйн нуралт хаа сайгүй. Түй чёрт, нээрээ ч дээр доргүй хулгай. Дээгүүрээ нэдэн тэрбусаар хулгайлж байхад доогуураа уруу татагдаад миний энэ хэдэн төгрөг хахуульд авах, гулгуулах яамай гэж боддог байхгүй юу. Дээгүүрх хулгайд асар их уруу татагдаад байна энэ хүмүүс чинь. Өөр бусад зан суртахууны доройтол хаа сайгүй ээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.