Испанийн зүүнтний Мас Пайс нам компаниудад ажлын цагийг багасгаж, долоо хоногийн дөрвөн өдөрт ажилладаг байх туршилт хийх саналыг Засгийн газарт дэвшүүлсэн. Засгийн газар уг саналыг зөвшөөрч туршилтыг эхлүүлэхээр болсон байна.
Хэрэв туршилт амжилттай болбол тус улс ажлын тав биш дөрөв хоногтой дэлхийн цор ганц бөгөөд анхны улс болж магадгүй юм. 2021 оны гарсны дараа Мас Пайс нам Засгийн газар туршилт хийх саналыг хүлээж авсан гэдгийг мэдээлжээ. Яриа хэлэлцээр амжилттай болсны дараа ирэх долоо хоногуудад туршилт эхэлнэ гэж хүлээж байна.
Мас Пайс намын зүгээс долоо хоногийн дөрөв хоногт буюу ажлын 32 цагтай байх нь бидний яг одоо хэлэлцэх ёстой асуудал мөн гэжээ. Шинэ Зеланд, Герман зэрэг дэлхийн олон улсад уг саналыг дэвшүүлээд байгаа. Испани улс нь Европын бусад орнуудтай харьцуулахад ажлын дундаж цаг өндөр боловч бүтээмжтэй улс орнуудын тоонд багтдаггүй гэдгийг Мас Пайс намын зүгээс сануулжээ.
Ажлын цагийг багасгаснаар бүтээмж нэмэгдэж, ажилчдын оюун, сэтгэцийн эрүүл мэнд сайжрахаас гадна цаг уурын өөрчлөлттэй тэмцэх боломж юм. Ажлын дөрвөн долоо хоногтой байх туршилтыг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх ба 50 сая евро зарцуулахаар төлөвлөж байна. Мөн туршилтад 200 орчим компанийн 3,000-6,000 ажилчныг хамруулна.
Испанийн программ хангамжийн Софтвер Делсол компани улсдаа анхдагч болж өнгөрсөн жил ажлын дөрөв хоногтой болсон. Үүний үр дүнд ажил таслалт буурч, компанийн бүтээмж өсч, ажилчид илүү аз жаргалтай болжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.