СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Toyota Land Cruiser" Японд зарагдахаа больжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Японд "Toyota Land Cruiser 200" маркийн автомашины захиалгыг авахаа больсон гэж тус улсын "BestCarWeb" сайт мэдээлжээ.

Одоогоор энэхүү жийп машиныг өмнө нь хүлээн авсан захиалгуудын дагуу угсарч байгаа хэдий ч удахгүй үйлдвэрлэлээс хасан, шинэ загварыг танилцуулах аж. Эх сурвалжуудын мэдээлснээр шинэ загварыг "Land Cruiser 300" хэмээн нэрлэх гэнэ.

"Toyota Land Cruiser 200"-ийн сүүлийн цуврал энэ гуравдугаар сард гарч дуусах бөгөөд шинэ загварын автомашинуудыг ирэх тавдугаар сараас угсарч эхэлнэ гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.

Шинэ "Land Cruiser" нь "TNGA" платформ дээр угсрагдах бөгөөд ерөнхий бүтэц нь өөрчлөгдөж, хэмжээ нь томрох аж. Түүнчлэн "V8" хөдөлгүүрийн оронд байгальд ээлтэй "V6" хөдөлгүүрийг суурилуулах юм.

ОХУ-ын" Auto Mail.ru" вэбсайт шинэ "Toyota Land Cruiser 300" автомашиныг хэрхэн харагдаж магадгүйг урьдчилан төсөөлснийг сонирхуулж байна.

Эх сурвалж: auto.mail.ru

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.