СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бразил улс цар тахлын үеийн дөрөв дэх Эрүүл мэндийн сайдаа томилов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаро коронавирусийн цар тахал эхэлснээс хойш дөрөв дэх удаагаа Эрүүл мэндийн сайдаа сольж, шинэ сайдыг томилжээ.

Түүнээс өмнө эрүүл мэндийн салбарын туршлагагүй хэдий ч логистикийн чиглэлээр мэргэшсэн Армийн генерал Эдуардо Пазуэлло өнгөрсөн аравдугаар сард томилогдон, ажиллаж байсан юм.

Пазуэлло энэ долоо хоногийн даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ Ерөнхийлөгч Болсонаро түүний оронд өөр хүнийг томилох гэж байгааг мэдэгдсэн байна. Болсонаро анх зүрх судасны эмч Людмила Хажжарт Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг санал болгосон хэдий ч тэрээр татгалзсан учир Марсело Куэйрога ийнхүү дараагийн сонголт болсон аж.

Болсонаро олон нийтийг хамарсан өргөн хүрээний хөл хориог шүүмжлэн, цар тахлыг эмчлэхэд хумхаа өвчний эсрэг баталгаагүй эм хэрэглэхийг дэмжиж байгаа билээ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн судалгаагаар тус эм нь коронавирусийн эсрэг ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдэг нь тогтоогдсон хэдий ч тэрээр энэхүү байр сууриа хадгалсаар байгаа юм.

Сүүлийн үед нөхцөл байдал улам дордож байгаа бөгөөд өдөрт дунджаар 1,800 гаруй хүн ​​амиа алдах болсон байна. Томоохон хотуудын эрүүл мэндийн тогтолцоо сүйрлийн ирмэгт тулаад байгааг эрх баригчид онцолжээ.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.