СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хуульч Д.Үүрцайх, ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоогоос татгалзах хүсэлтээ хүргүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

"Одоо байгаа болон өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй" гэх агуулга бүхий гомдлыг УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын хуульч Д.Үүрцайх, хуульч, доктор О.Мөнхсайхан нар ҮХЦ-д хандан гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн

Уг хүсэлтийг Цэц хүлээн аваад, эхэндээ ҮХЦ-ийн гишүүн Д.Солонгод хуваарилан, улмаар ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг зарлаад байсан юм. Гэвч энэ маргаан удахгүй ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоод хуваарилагджээ. Үүнийг хуульч Д.Үүрцайх "Монгол улсын Ерөнхийлөгч ҮХЦ-ээр айчлаад байсны хэрэг эхнээсээ гарч байна" хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд, ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоогоос татгалзах хүсэлтээ өчигдөр хүргүүлжээ.

Тэрээр энэ талаараа "Цэцийн дарга Н.Чинбат МоАХ-ны Ш.Цогтоогоор шийдүүлэхээр хуваарилсан тул Ш.Цогтоогоос татгалзах хүсэлтээ хүргүүллээ" хэмээн жиргэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.