Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн хоёр дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Башёгийн хоёр дахь өдөр буюу өчигдөр дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд бүгд ээлжит даваагаа авсан ч их аварга Хакухо М.Даваажаргал өнгөрсөн онд хагалгаа хийлгэсэн өвдгөө дахин гэмтээснээс башёг өнөөдрөөс орхих болж байна. Ийнхүү тэрээр тав дахь башёгоо өнжихөөр боллоо.
Хару башёгийн хоёр дахь өдөр дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд дараах үр дүнг үзүүллээ.
- Маэгашира 14 Цуругишо (0-2) - Маэгашира 13 Чиёошома Г.Мөнхсайхан (1-1)
- Маэгашира 10 Рюуден (0-2) - Маэгашира 9 Хошорюү С.Бямбасүрэн (1-1)
- Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (1-1) - Маэгашира 7 Точиношин (0-2)
- Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров (2-0) - Маэгашира 5 Окиноуми (1-1)
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (1-1) - Маэгашира 5 Эндо (0-2)
- Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (2-0) - Маэгашира 2 Вакатакакаге (0-2)
- Их аварга Хакухо М.Даваажаргал (2-0) - Маэгашира 1 Такарафүжи (0-2)
Манай бөхчүүдээс одоогийн байдлаар Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножо А.Ичинноров нар нэг ч унаагүйгээр башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.