СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-16

Манай улс нийт 232 мянган хүнийг дархлаажуулах вакцин хүлээн авснаас 105 мянган нь үлдээд байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа дархлаажуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гуравдугаар сарын 15-ны өдөр нийслэлд дархлаажуулалтын 40 цэгт 74 багийн 561 эмч ажилтан ажиллаж, 13 381 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Нийслэлийн хэмжээнд нийт 126 449 хүнийг дархлаажуулалтад хамруулсан нь зорилтот бүлгийн зургаан хувь юм. .

Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу вакцины тоо хэмжээндээ тааруулан эрэмбэлэн ангилалт хийдэг. Хамгийн түрүүнд эрүүл мэндийн ажилтнууд, халдварын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний багийнхан, халдварт өртөх эрсдэл бүхий насны бүлгийнхэн, боловсролын салбарынхныг дархлаажуулалтад хамруулж байна.

Манай улсын хүлээн авсан нийт 464 400 тун вакцинаар 232 200 хүнийг дархлаажуулах бөгөөд одоогийн байдлаар 126449 хүнийг дархлаажуулж, 105000 хүн тун үлдээд байгаа.

Үлдсэн вакцинаараа зорилтот бүлгийнхнийг дархлаажуулна. ” гэлээ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.