БЗД-ийн 9-р хороо, 17 дугаар хэсэгт оршин суух Х.Сүхбаатарын гэр бүл энэ сарын 14-нд дэгдсэн хүчтэй шуурганы үед галын аюулд өртөж, өмссөн хувцастайгаа үлджээ. Тухайн үед бага насны гурван хүүхэд гэртээ байсан ч азаар галын аюулаас цонхоор нь аварч гаргаж чадсан байна.
Х.Сүхбаатар:
-Би Зүтгүүрийн депод ажилладаг юм. Ээлжээс буугаад гэртээ гурван хүүхэдтэйгээ унтаж байсан. Манайх 2-10 насны гурван хүүхэдтэй. Ах маань орж ирээд зурагт үзэж байснаа "Ямар нэг зүйл шатаад байх шиг байна" гэсэн. Гэтэл гал яах ийхийн зуургүй дэгдсэн. Гурван хүүхдээ хөнжилд нь боогоод, цонхоор гаргасан. Би өөрөө улавч өмсөж л амжсан.
Шатсан эд хогшлоо ачаад, хаях гээд байж байна. Эндээс авах юм юу ч байдаггүй юм байна. Бүгд утаа, тортогийн үнэр шингэсэн байдаг юм байна.
Х.Октябрь:
-Гурван хүүхдээ ахындаа байлгаж байна. Хүүхдүүд болохоор юм мэдэхгүй "Гэр маань яасан бэ" гээд асуугаад байгаа. Ангийнх нь багш эцэг, эхчүүд болон хүүхдүүдийн дунд хандивын аян зохион байгуулж байгаа гэсэн. Хүмүүс "Галын дөл өөдөө гэдэг. Хүүхдүүд чинь галд өртөөгүй бол зүгээр зүгээр" гээд байгаа. Гэхдээ гэргүй болно гэдэг хэцүү юм байна /уйлав.сур/
Галын аюулд өртсөн энэхүү гэр бүлд туслахыг хүсвэл уншигч, үзэгч та бүхэн 5015146595 /эхнэр Х.Октъябрь, ХААН банк/ дансанд хандах юм уу, 8939-0303, 8828-5440 дугаараар Х.Сүхбаатар нартай холбоо бариарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.