СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-16

НОК-ын Шуурхай штаб ажлын тусгай хувцсыг хууль тогтоомжийн хүрээнд захиалсан гэж мэдэгдлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.1-т “Онцгой комисс нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэр гаргах, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах, хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд комиссын гишүүд нь тухайн газар оронд биечлэн ажиллаж шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах, хяналт, тандалт судалгаа хийх зэргээр эрсдэлтэй нөхцөлд гамшгийн голомтод ажиллах зайлшгүй шаардлага үүсдэг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “”, 15.2-т “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна”, Нийслэлийн Онцгой комиссын ажиллах журмын 3.1.3-д “Онцгой комиссын гишүүд нь Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх, шуурхай хариу арга хэмжээ авах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах хувцас хэрэгслээр хангагдана” гэж заасан.

Онцгой комиссын бүрэлдэхүүнд цаг агаарын.
Өнөөдрийн байдлаар хувцас хийгдээгүй байгаа бөгөөд Нийслэлийн онцгой комиссын Шилэн дансанд байршуулсан ил тод мэдээллийг хэвлэлээр гаргаж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаад харамсаж байна хэмээн НОК-ын Шуурхай штабаас мэдэгдэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.