Хүчтэй шуурганы улмаас энэ сарын 13-14-нд шилжих шөнө ОХУ-ын хилээс нааш 10 км-т Увс аймгийн Давст сумын нутаг Хүдэнгийн хөдөөд цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 тулгуур хугарч Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч тасарсан.
Уг аваарын нөхцөлийг хэвийн байдалд оруулан засварлахаар Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, Увс Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн инженер техникийн ажилтнууд ажилласан юм.
Тэд өчигдөр тулгуураа амжилттай босгосон бөгөөд ОХУ-аас хүчдэл авах захиалга өгсөн, сэлгэн залгалтын бэлтгэлийг хангасан хэмээн цахим хуудастаа мэдээлжээ.
Аваарын хугацаанд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийн цахилгааныг Дөргөний усан цахилгаан станцаас дамжуулж байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.