СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-16

"What3words" аппликейшн ашиглан иргэний амь насыг авран хамгаалжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангид өчигдөр буюу 14-ний өдрийн 20:37 цагт иргэн Б-ээс /эмэгтэй 27 настай/ дуудлага ирсэн байна.

Тус иргэн нь “Дөрөлж” гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т хөдөө гэрээсээ сумын төв рүү явах замд үзэгдэх орчин хязгаарлагдсан учир төөрчээ.

Тухайн үед утас нь сүлжээтэй байсан тул Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор, .

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд аюул, ослын голомтыг шуурхай тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулах, болзошгүй аюул, ослоос иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор "what3words" буюу гурван үгт хаягийн системийг өнгөрсөн оноос эхлэн ашиглаж байна.

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернеттэй болон интернетгүй аль ч тохиолдолд ухаалаг гар утсандаа суулгасан “what3words” апп-г ашиглан гурван үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.