Пакистан улсад 12 настай, христийн шашинтай охинтой гэрлэхийн тулд гэрээс нь хулгайлж, дөнгөлж гавлан, хүчээр исламын шашинтай болгосон аймшигт хэрэг өнгөрсөн зун гарчээ. Фара охинд тохиолдсон уг явдал Пакистан улсад амьдардаг христ, хинду шашинтай олон зуун охин, бүсгүйчүүдэд тохиолддог эмгэнэлт хувь тавилангийн нэг юм.
Фара өнгөрсөн зуны зургадугаар сарын 25-ны өдөр Пакистаны гурав дахь хүн ам ихтэй хот Файсалабад дахь гэртээ өвөө, ах эгч дүү нартайгаа цуг байжээ. Тэднийг гэртээ байх урд хаалгыг нь хэн нэгэн тогшжээ. Өвөө нь очиж хаалга онгойлгох үед гурван эрэгтэй дайран орж ирж, Фараг хулгайлан машинд суулгаад явсан байна.
Хэрэв охиныг буцааж авахыг оролдвол харамсах болно хэмээн гэр бүлийг нь сүрдүүлжээ. Охиныг хулгайлах үед аав Асиф нь ажил дээрээ байсан бөгөөд охиноо хулгайд алдсан мэдээг сонссон даруйд хамгийн ойр байдаг цагдаагийн газартаа очиж гэмт хэргийн талаар мэдүүлсэн боловч цагдаа нар түүнд тусалсангүй. Цагдаагийн офицерууд уг хэргийг гэмт хэргээр бүртгэхээс татгалзаж, хамтран ажиллах сонирхолгүй байсан бөгөөд түүнийг түлхэн унагаж, хүч хэрэглэжээ.
Цагдаа нар Фараг хулгайлсан хэргийг бүртгэж авах хүртэл гурван сар өнгөрсөн байна. Асиф шантралгүй удаа дараалан гомдол гаргасаар байв. Хэдийгээр олон сарын дараа уг явдлыг гэмт хэрэгт бүртгэсэн боловч цагдаа нар юу ч хийсэнгүй.
Энэ хооронд ердөө 12 настай охин гэрээсээ 110 км хол Хафизабад хот дахь байшинд гав дөнгө зүүж боол мэт тамлагдаж байжээ. Хоногийн ихэнх хугацаанд гавтай байсан бөгөөд түүнийг гэр цэвэрлэж, ан амьтан хооллож ундлах зэргээр ажиллуулдаг байжээ. Мөн охиныг хүчирхийлэн дарамталжээ.
Пакистанд христийн шашинтай хоёр сая иргэн амьдардаг бөгөөд энэ нь хүн амын 1 хувийг эзэлдэг байна. Жил бүр христ, хинду шашинтай 1,000 орчим охин хулгайлагддаг ажээ. Исламын шашинд 16-аас доош насны охин хүнтэй гэрлэхийг зөвшөөрдөг тул тэдгээр охидыг хүчээр исламын шашинтай болгодог байна.
Цагдаа нар дорвитой арга хэмжээ авахгүй байсан тул Фарагийн аав Асиф орон нутгийн сүмээсээ туслалцаа хүсч, гэр бүлд нь хуулийн дагуу тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулжээ. Улмаар охиноо хулгайлагдсанаас хойш таван сарын дараа буюу өнгөрөгч оны 12 дугаар сарын эхээр гэмт этгээдийг баривчлан саатуулж, Фара охиныг суллах шүүхийн шийдвэр гарсан байна. Эцэст нь цагдаа нар тусалж дөрвөн офицер шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, охиныг гэрт нь эргүүлэн авчиржээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
muusain laluudiig iim bolhoor ni owog deedes maani ezlen tvremgiilj bsn bhda