СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ирланд болон Нидерландад "АстраЗенека" вакцины хэрэглээг зогсоов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Их Британийн Оксфордын их сургуулийн гаргаж авсан "АстраЗенека" вакцин нь цусны бүлэгнэл, бөөгнөрөл үүсгэж магадгүй гэх мэдээллийн улмаас Ирланд болон Нидерланд улсууд тус вакцины хэрэглээг зогсоожээ.

Гэвч ДЭМБ, Европын эмийг хянах байгууллага, Засгийн газар болон мэргэжилтнүүд "АстраЗенека" вакцин ба цусны бүлэгнэлтийн хооронд ямар нэгэн холбоо тогтоогдоогүй гэдгийг онцлон, тарилга аюулгүй гэж мэдэгдсэн билээ.

Норвегийн албаны хүмүүс энэ талаар санаа зовниж байгаагаа мэдэгдсэний дараа Ирландын вакцины зөвлөл хуралдан, тус вакцины хэрэглээг түр зогсоохыг санал болгосон гэж Ирландын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч хэлжээ. Нидерландын Эрүүл мэндийн яам ч мөн урьдчилан сэргийлэх үүднээс адил арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн юм.

Норвеги улсад "АстраЗенека" вакцин тариулсан иргэдийн дунд дотуур цус алдах явдал бүртгэгдэж байгаа бөгөөд залуу хүмүүст хүнд хэлбэрийн цусны бүлэгнэл эсвэл тархины цус алдалт илэрсэн талаар албаныхан мэдээлсэн байна. 17 сая гаруй тунгийн тарилгаас бүртгэгдсэн юм.

Эх сурвалж: AFP

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.