АНУ цар тахлын тархалтаар дэлхийд тэргүүлж байгаа боловч цаг агаар дулаарч, хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан аялагч, амрагчид Маяамигийн далайн эрэгт олноороо ирж, үдэшлэг зохион зугаацах болжээ.
Үзэсгэлэнт Маяамигийн далайн эрэг дээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт амрагч зугаалагчид олноор цугласан байна. Тус хотод коронавирусийн улмаас шөнийн цагаар хөл хорио тогтоосон байгаа тул цагдаа нар тэдгээр хүмүүсийг тараахыг оролджээ.
Далайн эргийг орхихоос татгалзсан 150 хүнийг өнгөрсөн баасан, бямба гарагуудад хотын цагдаа нар баривчлан саатуулсан байна. Шөнө дундад тогтоосон хөл хориог зөрчсөн иргэдийг саатуулах үеэр цагдаа нартай зөрчилдөж маргалдан, хоёр офицер гэмтэж бэртжээ.
Маяами Бийч хотын дарга Дан Гелбер үнэхээр хүнд нөхцөл байдал үүссэн бөгөөд маш олон хүн буруу сэдлээр энд цуглаж байна хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн хэрэв амрагчид үргэлжлүүлэн хорио цээр зөрчиж далайн эрэгт үдэшлэг зохиох зэргээр амарч зугаалахаар ирвэл үргэлжлүүлэн тарааж, болохгүй бол баривчилна гэдгийг анхааруулжээ.
Эх сурвалж: New York Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.