СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-15

LIVE: Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барина

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Т.Чимэгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол хийх талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Монгол улсын үндсэн хууль болон МУ-ын нэгдэн орсон хүний эрхийн гэрээ конвенцуудад зааснаар хүний эрхийн зөрчил болох иргэн Т.Чимгээгийн асуудлаар УИХ-ын хүний эрхийн дэд хороо болон УИХ гишүүд мэдээлэл хийж байна.

. УИХ үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хүний эрхийн зөрчлийн асуудлаар нийтийн ерөнхий сонсгол хийж, тухайн асуудлыг олон нийтэд дэлгэн тавьж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах үүрэгтэй байдаг. Нийтийн сонсгол хийх албан хүсэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг болон Г.Амартүвшин УИХ-ын даргад өргөн барина. 

 Ерөнхий сайд энэ асуудлыг онцгойлон анхаарч, олон нийтийн өмнө сөхөж тавьсан ч шийдэгдэхгүй байна. Тиймээс нийтийн сонсголын дагуу гарсан санал зөвлөмжийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлнэ" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.