Хөгжмийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг Грэммийн наадам болж өнгөрлөө. Дуучин Бейонсе 28 дахь Грэммийн шагналаа авснаар тус наадмын түүхэн дэх хамгийн олон шагнал авсан эмэгтэй уран бүтээлчээр шалгарсан байна. Бейонсегоос өмнө дуучин Алисон Краусс Грэммигээс хамгийн олон шагнал хүртсэн эмэгтэй уран бүтээлчээр нэрлэгдэж байжээ.
Шилдэг R&B үзүүлбэрийн шагнал авч, наадмын түүхэн дээд амжилтыг эвдсэн Бейонсе “маш их хүндэтгэж, талархаж байна” хэмээн ярьжээ. Түүнчлэн дуучин Тэйлор Свифт гурван удаа шилдэг цомгийн шагнал хүртсэн анхны эмэгтэй уран бүтээлч болж түүхэнд бичигджээ. Тэйлор Свифт 2010 онд Fearless, 2016 онд 1989, энэ жил Folklore цомгуудаараа Грэмми хүртэж байна.
Түүнчлэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэж хийсэн “I Can’t Breathe” дуугаараа R&B дуучин H.E.R оны шилдэг дууны шагнал хүртжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.