СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цар тахлын гурав дахь давлагааны улмаас Европт дахин хөл хорио тогтоож эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Коронавируст цар тахлын гурав дахь давлагаа Европын ихэнх улс орнуудад өргөн хүрээг хамарч, зарим улсуудад вакцинжуулалт удааширч, гацаад байна. Европын Холбооны улсуудад хоёрдугаар сар эхэлснээс хойш халдварын тохиолдол хамгийн өндөр түвшинд хүрчээ. Ойрын өдрүүдэд халдварын тархалт эрчтэй нэмэгдсэн нь Ковид-19-ийн мутацид орж хувирсан вирус тархах чадвар өндөр байгаатай холбоотой гэж үзэж байна.

Халдвар ойрын өдрүүдэд эрчтэй нэмэгдэж байгаа тул зарим улс хөл хорио, хорио цээрийн дэглэм шинээр тогтооход хүрч байгааг анхаарууллаа.

Итали улсад өнгөрсөн баасан гарагт нэг хоногийн дотор халдварын 27,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 380 хүн нас баржээ. . Мөн тэрээр өнгөрсөн хавар үүссэн нөхцөл байдал энэ жил дахин тохиолдохоос сэргийлэхийн тулд бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ. Өнөөдрөөс буюу даваа гарагаас эхлэн Италид хорио цээрийн шинэ дэглэм тогтоож, иргэд нэн шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй ба зоог, цэнгээний газрууд, худалдааны төвүүд дахин хаалгаа барихаар болжээ.

Франц улсад эрх баригчид Италитай ижил төстэй нөхцөл байдал үүссэн гэдгийг мэдэгдэж байна. Нэн ялангуяа . Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэд хэдэн мужид олон нийтийн арга хэмжээг хязгаарлаж, хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Мөн эмч мэргэжилтнүүд шаардлагатай тохиолдолд улс даяар хорио цээрийн дэглэмд шилжихийг шаардаж байна.

Харин Герман улсад бямба гарагт 12,674 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногт 3,117 тохиолдол бүртгэгдэж байснаас хэд дахин өссөн үзүүлэлт юм. Польш улсад мөн өдөр тутамд бүртгэгдэж байгаа коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж 17,260-д хүрсэн тухай мэдээлжээ. Түүнчлэн У.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.