ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хот маань улбар шар журамд шилжсэн. Ойрын хавьтлын тусгаарлалтын хугацаанд өөрчлөлт орсон. Тусгаарлах байранд долоо, гэрийн ажиглалтад долоо хоног байлгаж байсан бол 14 хоног болгосон. Гэхдээ хүн бүхнийг гэрт тусгаарлахгүй, эмнэлзүйн шинж тэмдэг, гэрийн нөхцөл зэргийг харгалзаж, гэрт тусгаарлах уу, тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх үү гэдгийг шийдвэрлэнэ. Тиймээс гэрийн тусгаарлалтад байхдаа иргэд халвар хамгааллаа маш сайн барих шаардлагатай” гэлээ.
Иргэний тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад байх нийт хугацаа 14 хоног байна. Гэрийн тусгаарлалтад орсон иргэний гэр бүлийн гишүүдийг гэрийн тусгаарлалтад байх хоногоор нь хамт тусгаарлана.