СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Казахстаны аюулгүй байдлын агентлагийн онгоц осолдож, дөрвөн хүн амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Казахстаны төрийн аюулгүй байдлын агентлагийн нисэх онгоц өнгөрөгч бямба гарагт осолдож, багийн дөрвөн гишүүн амиа алдан, хоёр хүн гэмтсэн гэж албаныхан мэдээлжээ.

Амьд үлдсэн хоёр хүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн болохыг тус улсын Онцгой байдлын яамнаас мэдэгдсэн юм. Онгоц тус улсын нийслэл Нур-Султанаас хөөрсөн бөгөөд зөвхөн зургаан багийн гишүүдийг тээвэрлэж явжээ.

Тус онгоцыг Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хороо эзэмшдэг бөгөөд одоогоор ослын шалтгааныг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Хуучин Зөвлөлт холбоот улсууд болон дэлхийн бусад улс оронд эдгээр онгоц нь өнөөг хүртэл хэдэн зуугаараа байдаг аж.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.