Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт өнгөрсөн амралтын өдрүүдэд 386 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 268 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
Ноцтой зам тээврийн ослын улмаас дурдвал:
Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэж заасан байдаг. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган уулзвар гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.