СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-15

LIVE: Цасан болон шороон шуурганы улмаас 548 иргэн сураггүй алга болж, зургаан иргэн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнгөрсөн хоногуудад Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь зэрэг 10 гаруй аймаг, 46 суманд цаг агаарын аюултай үзэгдэл болсон. Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна. Мэдээллийг ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Б.Дуламсүрэн, Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир нар хийлээ.

Цасан болон шороон шуурганы улмаас 58 гэр, 220 гаруй хашаа саравч, 20 байшингийн дээвэр нурсан бол 1200 мал шуураг урууджээ.

Өнгөрсөн хоногт есөн аймагт 548 иргэн сураггүй алга болсноос 467 иргэнийг эсэн мэнд олж, өнөөдрийн 09.00 цагийн байдлаар 81 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Дундговь аймагт хамгийн олон буюу 455 иргэн сураггүй алга болсноос 387 иргэнийг эсэн мэнд олж, .

Цаг агаарын аюултай үзэгдлээс болж Дундговь аймагт таван иргэн, Архангай аймгийн Өгий суманд таван настай нэг хүүхэд нас барсан байна.

Дундговь аймагт нас барсан иргэдийн хувьд Дэлгэрцогт, Өндөршил, Дэрэн суманд гурван иргэн, Баянжаргал суманд хоёр хүн нас баржээ.

Эрэн хайж байгаа 81 иргэнийг хувьд:

  • Дундговь аймагт 68
  • Говьсүмбэр 2,
  • Төв аймагт 2,
  • Өвөрхангай аймагт 5,
  • Өмнөговь аймагт 4. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.