СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жо Байден БНАСАУ-тай холбоо тогтоохыг оролдсон ч Пхеньян хариу өгөөгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден Умард Солонгосын талтай холбогдох гэж өнгөрсөн сар олон төрлийн сувгаар оролдлого хийсэн байна. Гэвч Пхеньянаас ямар ч хариу ирүүлээгүй гэж Байдены ажлын албанаас мэдээлжээ.

АНУ хурцадмал нөхцөл байдлыг дэвэргэх эрсдлийг бууруулахын тулд Умард Солонгосын Засгийн газартай ямар нэгэн байдлаар холбоо харилцаатай байхыг оролдсон. Тиймээс хоёрдугаар сард олон төрлийн сувгаар холбогдох гэсэн боловч Умард Солонгосын тал идэвхгүй, ямар нэг хариу үйлдэл гаргаагүй хэвээр байгаа ажээ.

Ойролцоогоор нэг жилийн турш АНУ-БНАСАУ-ын харилцаа идэвхгүй байна. .

Дональд Трампыг Ерөнхийлөгч болсноос хойш анх удаа хоёр улсын удирдагчид нүүр тулан уулзсан боловч хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэн. Үүнээс хойш талуудын харилцаа идэвхгүй, зөрчилдөөнтэй байгаа юм.  

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.