Гуравдугаар сарын 15-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна. Цаг агаарын энэ гамшигт үзэгдэл Дундговь аймагт гуравдугаар сарын 15-ны шилжих шөнө үргэлжлэх төлөвтэй бөгөөд шөнөдөө төв болон зүүн хэсгээр үргэлжлэн шуурах талаар аймгийн УЦУОШТ-өөс мэдээлсэн байна.
Салхины хүч намдахгүй малд яваад сураггүй болсон дуудлага аймгийн Онцгой комисс, ОБГ, сумдын Онцгой комиссд ирсээр байна.
Эрэн хайх, аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулан эрлийн баг ажиллаж байгаа бөгөөд нийт 273 дуудлагаар 341 хүн алга болсон тухай мэдээллийг хүлээн аваад байна.
Дундговь аймгийн хэмжээнд нийт 56 техник хэрэгсэлтэй 192 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж 23:00 цагийн байдлаар 99 хүнийг олоод байна.
Цаг агаарын нөхцөл байдал амаргүй, малдаа яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна хэмээн гуравдугаар сарын 14-ний 23.00 цагийн орчимд Дундговь аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.