СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Хөл хориог эсэргүүцсэн жагсагчид руу цагдаа нар дайрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нидерланд улсын Гааг хотын төв цэцэрлэгт хүрээлэнд Засгийн газрын коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөл хориог эсэргүүцсэн иргэдийн жагсаал өнгөрсөн амралтын өдөр болсон байна. Жагсагчдыг тараахын тулд хэв журам сахиулах цагдаа нар даралтат усаар шүршжээ.

Ковид-19-ийн хөл хорио болоод Засгийн газраас хэрэгжүүлж буй бусад бодлогыг эсэргүүцсэн 2,000 гаруй иргэн хотын төвд жагссан. Жагсаалын төгсгөлд зарим иргэн цэцэрлэгт хүрээлэнг орхихоос татгалзсан байна. Тэдгээр иргэдийг тараахаар цагдаагийн офицерууд, хэв журам сахиулах цагдаа нар бороохойгоор зэвсэглэн, ноход дагуулан хөөжээ.

. Жагсаалыг өргөн хүрээнд хамруулахгүйн тулд Гааг хотод галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ. Зарим бичлэгээс харахад цагдаа жагсагч руу халдаж зодож байсан бөгөөд хэд хэдэн жагсагчийг баривчлан саатуулсан байна.

Өнөөдөр Нидерландын иргэд эрх баригчдаа сонгох, сонгуулийн санал хураалтад оролцож эхэлнэ. .

Нидерланд улсад өнгөрсөн нэгдүгээр сараас хойш оройн 21:00 цагаас өглөөний 04:30 цаг хүртэл шөнийн цагаар хөл хорионы дэглэмж хэрэгжиж байгаа. Дэлхийн хоёрдугаар дайны үед нацист дэглэм оршин тогтнож байснаас хойш анх удаа хөл хорионы дэглэмийг нидерландчууд баримталж байна. Зоог, цэнгээний газрууд, хүнсний бус дэлгүүрүүд хаалттай хэвээр, хоёроос дээш хүн нэг дор цуглахыг хориглосон байгаа юм.

Жон Хопкинсын их сургуулийн судалгаагаар коронавируст цар тахлаар сая гаруй хүн өвчилж, 16,000 гаруй хүн нас бараад байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.