Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: "Монгол Улс коронавирусийн дархлаажуулалтын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Хэрвээ бид "Ковакс" хөтөлбөрийг хүлээсэн бол вакцинжуулалт 03 дугаар сарын 13-наас эхлэх байлаа.
Ирэх 05 дугаар сарын 1-н гэхэд Нийслэл хотын нэг сая хүн амыг вакцинжуулалтад хамруулах зорилтыг тавиад байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 44 цэг, 97 баг тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүрэлдэхүүнээр вакцинжуулалтыг хийхэд тасралтгүйгээр 56 хоногийг зарцуулахаар тооцоолсон байгаа.
Вакцинжуулалтад эхний ээлжид хамрагдах ёстой 14 салбарын байгууллагуудын вакцинжуулалт амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд ирэх долоо хоногийн дундуур дуусна. Ингээд дараагаар нь 50-64 нас, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, мөн 18-25 насны иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна" гэв.