Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: "Улаанбаатар хотод халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор хатуу хөл хорио тогтоохгүйгээр, гамшгийн үеийн Улбар шар түвшин рүү шилжүүлсэн байгаа. 2021 оны 03 дугаар сарын 15-ны 06:00 цагаас 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл Улбар шар түвшинд шилжинэ.
Энэ үеэр худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах цагийг хязгаарлаж, 07:00-22:00 хүртэл болгосон. Халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ хязгаарыг албажуулж тогтоох болно.
Улаанбаатар хот доторх хүн тээвэрлэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шөнийн 23:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хязгаарлана. Энэ үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж, хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийг зорчихыг хязгаарлах юм.
Багахангай, Багануур, Налайх дүүргүүд болон Сонгинохайрхан дүүргийн 21,32-р хороо, Хан-Уул дүүргийн 12,13,14-р хорооны иргэд иргэний үнэмлэх, ажлын үнэмлэхийн хаягт үндэслэн, асуумжаар нэвтрүүлэх зохицуулалт байгаа. Мөн хөдөө орон нутаг руу зайлшгүй болон хүндэтгэх шалтгаанаар зорчих хэрэгтэй иргэдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр болон ПСР шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэж гаргах чиглэлтэй байгаа юм.
Улаанбаатар хотод орон нутгаас ирээд байгаа иргэд ПСР шинжилгээ өгч, байнгын хаягтаа буцахад хязгаарлалт тогтоохгүй. Түүнчлэн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын харьяат иргэд иргэний бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу байнгын оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоохгүй.
Байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр ажилчин, алба хаагчдын 30 хүртэлх хувийг ажиллуулж, бусад ажилчдыг зайнаас ажиллуулах хэрэгтэй.
Халдвар идэвхтэй тархах хороонууд:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нутгруугаа харяаа
Хэзээ нутаг буцаж борх бэ
Ene tsagaa buruu bichsen bhaa neg bol bi oilgohgui bga yum bolow uu
23 tsagaas 06 tsagiin hoorond darga nar bolon tednii ur huuhduud yawah bh uur yawah hun baihgui neeree gants neg yaaraltai ajil garsan humuus yawna ter humuusiig ni torgood buun yum bolno