СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-14

LIVE: АН-ын дотоод сонгуулийн хороо Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчидтэй уулзаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сунгаа өчигдрөөс /2021.03.13/ албан ёсоор эхэлсэн.

Даргын сунгаанд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Уртнасан нар өрсөлдөж байгаа аж.

Мөн нийслэлийн төвийн зургаан дүүрэг болох Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргад өрсөлдөгчдийн сунгаа ч эхэллээ. Тиймээс дээрх нэр дэвшигчид өнөөдрөөс дүүргүүдийн Ардчилсан намын гишүүдтэй цахимаар уулзалт хийж байна.

Энэ удаад Бишрэлт зочид буудалд болж буй АН-ын дотоод сонгуулийн хорооны Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчидтэй хийх уулзалтыг шууд дамжуулан хүргэж байна. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч Э.Бат-Үүл, ҮБХ-ны гишүүн Л.Уртнасан, Чингэлтэй дүүргийн АН-ын даргад нэр дэвшигч Ж.Сугарсүрэн нар энэ удаагийн уулзалтад оролцож мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. 

Сунгаа дөрвөн өдөр үргэлжилж, гуравдугаар сарын 17-нд нийслэл болон төвийн зургаан дүүргийн Ардчилсан намын даргыг сонгох сонгууль нь болох юм.

Энэ удаагийн уулзалтад оролцогчид ялагдсан намаа сэргээх, цаашлаад ялалтад хүргэх, намын эв нэгдлээ хангахад юун түрүүнд анхаарч ажиллахаа онцолж байна. Тухайлбал, Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч Л.Уртнасан нийслэлийн намын байраа буцаан авч, жирийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэсэн бол нэр дэвшигч Э.Бат-Үүлийн хувьд өмнө нь хотын даргаар ажиллаж байх үедээ дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Түүний дотроос хотыг метротой болгох, гэр хорооллын дахин төлөвлөлтөө үргэлжлүүлэх зэрэг олон ажлаа хийх шаардлага байгааг дурдлаа.

Чингэлтэй дүүргийн намын даргад нэр дэвшигч Ж.Сугарсүрэнгийн хувьд мөн л намаа шинэчиж, дараагийн сонгуульд ялахад анхаарч ажиллахаа онцолж байлаа. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.