Өнгөрсөн амралтын өдрөөр нийт нутгийг хамарсан хүчтэй салхи болон цасан шуурга шуурсаны улмаас баруун 4 аймгйн 52 сум тог цахилгаангүй болж, 254 гэр, 116 хашаа, 27 барилгын дээвэр салхинд хийсчээ.
Өнөөдрийн байдлаар баруун аймгийн 46 сум тоггүй байна.
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар: Тоггүй байгаа сумдыг маргааш /2018.11.29/ гэхэд холбоно. Улсын Онцгой комиссоос баруун аймгуудын орон гэргүй болсон 168 өрхөд гэр олгохоор болсон. Ер нь бол судалгаа хийхэд баруун бүсэд 10 жилийн давтамжтайгаар 30-40 м/сек хурдтай салхи, шуурга болж байгаа учир цахилгааны шон, техникийн бүтцийг сайжруулах саналыг Засгийн газарт оруулна. 1.4 тэрбум төгрөгийг унасан 13 тулгуур баганыг босгох, тээвэрлэх, 168 гэрийн өртөг, тээвэрлэх зардалд зарцуулж байгаа.
Өндөр хүчдэлийн гурван тулгуур багана унасны нэгийг нь өнгөрсөн шөнө босгож холбожээ. Одоогоор үлдсэн хоёр тулгуур баганыг босгож холбох ажил явагдаж байна. Үүнтэй зэрэгцээд Увсаас Ховд чиглэлийн 110 кВ 8 шонгийн угсрах ажил өнөөдөр эхэлж байна. Энэ бүх хохирлыг барагдуулж, сэргээн босгоход нэг тэрбум 400 сая төгрөг шаардлагатай байна гэлээ.
Мэдээллийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү: