Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Мөнгөн завьяагийн автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага 19:25 цагт НОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн Тэнүүн-Огоо ХХК-ийн "Шар хад- Хороолол" чиглэлийн автобус шатаж байсныг шуурхай ажиллаж, бүрэн унтраалаа. Гал түймрийн улмаас бэртсэн, түлэгдсэн хүн байхгүй байна гэж НОБГ-аас мэдээллээ.
Жич: Сонирхогчийн хийсэн бичлэг
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.