СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-14

LIVE: 128 халдварын шинэ тохиолдол батлагдлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 11:00 цагийн байдлаар танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгальмаа Дотоодод халдвар авсан хүний тоо 3,430 болж байна.

Шинээр халдвар авсан хүмүүсээс Улаанбаатар хотод 127 хүн нэмэгдэж, нийслэлийн нийт өвчлөл 3,085 болсон. 3 дугаар сарын 4-ний өдрийн Будапештын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавируст халдвар илэрч, зөөвөрлөгдсөн тохиолдол 423 боллоо.

Сүүлийн 24 цагт 46 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 3,001 болсон.  Эдгээрээс 112 хүнд эхний шинжилгээгээр халдвар илэрсэн бол, 10 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн бол 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна.

Эдгээр иргэдийн оршин суугаа байршил:

Баянзүрх дүүрэг 5-р хороо,
Сонгинохайрхан дүүрэг 7-р хороо,
Чингэлтэй дүүргийн 4-р хороо,
Сүхбаатар дүүргийн 11-р хороо 

Завхан аймагт батлагдсан тохиолдол одоогийн байдлаар дөрөв байна. Ойрын хавьтлын бүх хүмүүсийг тусгаарлалтад авч, ажиглалтад байлгаж байна. Төв аймгийн нийт батлагдсан тохиолдол 15 болсон. Ойрын хавьтлуудыг мөн ажиглалтад авсан байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний 2 дугаар төв, Завхан болон Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод халдварын тархалт эрчимтэй явагдаж байгаа энэ цаг үед нийгмийн харилцаагаа аль болох багасгах хэрэгтэй байна. Албан байгууллагуудын хувьд ажилчдынхаа байгууллага дээрээ биеэрээ ирж ажиллах хүмүүсийн дотоод зохион байгуулалтыг багасгах, угаалга цэвэрлэгээг тогтмол хийх, агаар сэлгэлт хийх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: Мөн худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсож болохгүй салбарууд болон багш нарын вакцинжуулалтын ажил үргэлжилж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.