УОК өнөөдөр 14.00 цагт Төрийн ордонд хуралдсан. Хуралдаанаар халдварын нөхцөл байдал, ХӨСҮТ болон ЭМЯ-наас хүргүүлсэн саналыг хэлэлцсэн юм.
Хатуу хөл хорио тогтоохгүйгээр зарим арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мэргэжлийн байгууллагын үнэлгээнд үндэслэн шар буюу хоёрдугаар түвшнээс улбар шар буюу гуравдугаар түвшинд шилжүүлж байна.
Шадар сайд С.Амарсайхан:
Шар түвшнээс улбар шар түвшинд шилжиж байгаа. Энэ түвшингийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлсэн учир та бүхэн мэдэж байгаа байх.
Улбар шар түвшинд 14 хоногийн хугацаанд бид шилжиж ажиллана. Энэ хугацаанд эрсдлээ бууруулж чадвал буцаад шар түвшинд шилжинэ. Мэдээж иргэд, ААН-үүд эрсдлээ бууруулахын тулд хичээж ажиллах, амьдрал ахуйгаа зохицуулах зайлшгүй шаардлага бий.
Вакцинжуулалтын ажил эрчимтэй үргэлжилж 05 сарын 01 гэхэд Улаанбаатар хотын нийт насанд хүрсэн иргэдээ вакцинжуулах ажил хийгдэж дуусна. Энэ хугацаанд мөн орон нутагт эрсдэлтэй хэсэгт ажиллаж байгаа хүмүүсээ хамруулна.
ЭМ-ийн сайд С.Энхболд:
Вакцинжуулалт эхлээд эрүүл мэндийн эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа салбарынхныг хамруулсан. Өнөөдрийн байдлаар 90.000 гаруй хүнд вакцинжуулалт хийгдсэн байна. Өдөрт 15000-20000 хүн вакцинжуулах төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Хуваарийн дагуу 05 сарын 01 гэхэд нийслэлийн хэмжээнд насанд хүрсэн иргэдээ бүрэн вакцинжуулалтад хамруулсан байна.
Ирэх даваа гарагаас буюу 03 сарын 15-ны өдрөөс 14 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ.
Үүнд:
1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Баар /Диско, кароаке/
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
6. Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/
7. Соёл урлаг
8. Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/
9. Алжаал тайлах төв
10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
11. Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
12. Дэн буудал
13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/
Мөн ирэх 4 сард сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх боломжгүй гэж мэдээллээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөдөө орон нутаг сургууль цэцэрлэгийн үйл ажилгааг зогсоо халдвар хамгалт үнэн сул байна ийм үе хүүхдүүдээ явуулхад хэцүү байна